Mandal Financial Group
Forum slide 1
Forum slide 2
Forum slide 3
Forum slide 4
Forum slide 5
Forum slide 6
Forum slide 7
Forum slide 8
Forum slide 9
Forum slide 10
Forum slide 11
Forum slide 12
Forum slide 13
Forum slide 14
1 / 14
Мандал Санхүүгийн Нэгдэл нь нийгмийн сайн сайхны төлөө үйлчилнэ гэсэн уриан доор үйл ажиллагаа явуулдаг бөгөөд нийгэм руу чиглэсэн олон арга хэмжээ зохион байгуулдагаас дараах форумуудыг онцолж байна.
nextjs

Sharing is Caring | Management Forum

Монголын топ 250 компанийн эзэд, CEO нар хуран чуулж менежментийн шилдэг арга туршлагуудаасаа хуваалцан, хамтын ажиллагаагаа хөгжүүлэх боломжийг олгодог арга хэмжээ билээ.
Өнгөрсөн жилүүдэд бид нийт 2 500 орчим компанийн эзэд, гүйцэтгэх захирлууд хуран чуулсан борлуулалтын хамгийн том арга хэмжээнүүдийг амжилттай зохион байгуулсан. Арга хэмжээгээр бид зөвхөн бизнесийн үйл ажиллагаанд хэрэгцээтэй мэдээллийг олгоод зогсохгүй, хамтрагч байгууллагууддаа борлуулалтаа нэмэгдүүлэх бодит боломж болоод бизнесийн цар хүрээгээ тэлэх нөхцөлийг бүрдүүлж чадсан юм.
nextjs

Sharing is Caring | Next Leaders

“Next Leaders” Forum нь Монголын топ 1000 компанийн эзэд, CEO нарыг нэгтгэж бизнесийн бодит туршлага, амжилттай кэйс, эдийн засгийн нөхцөл байдал зэрэг бизнес эрхлэхэд нэн шаардлагатай мэдээллүүдийг хуваалцдаг арга хэмжээ юм.
Мөн тус форум нь нийгэм, эдийн засагт оруулсан онцгой хувь нэмрийг үнэлж жилийн хамгийн шилгэд бизнес, бизнес эрхлэгчийг шалгаруулан, шижир алтан сийлбэртэй, 2кг цалин цагаан мөнгөөр урласан цомыг гардуулан өгдөг билээ.
nextjs

Хөрөнгө оруулалтын экспо

“Investment Expo” нь 2021 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж буй Монголын хамгийн том ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АРГА ХЭМЖЭЭ юм.
Тус арга хэмжээ нь олон нийтийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хөрөнгө оруулалтын боломжуудыг танилцуулах зорилготой юм.
nextjs

Монгол ээжүүддээ зориулсан санхүүгийн арга хэмжээ

“Хөрөнгө Оруулагч Ээж” арга хэмжээгээрэй дамжуулан бид Монгол ээжүүддээ санхүүгийн мэдлэг олгохын зэрэгцээ, хөрөнгө оруулалтын боломж олгохоор зорьдог билээ.
Тус арга хэмжээ нь 2021 оноос хойш тасралтгүй зохион байгуулагдаж байна.
nextjs

Эрсдэлийн менежмент

“Мандал Эрсдэлийн Форум” нь улс орны эдийн засаг, нийгэм, бизнесийн салбарт тулгардаг эрсдэлүүдийг судалж илрүүлэх, тэдгээрийг удирдах арга замуудыг мэргэжлийн байгууллагуудын оролцоотойгоор хэлэлцэн боловсруулдаг.
Түүнчлэн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бууруулахад бодитой хувь нэмрийг оруулдаг өндөр ач холбогдолтой арга хэмжээ гэдгээрээ онцлог юм.
Бид 15 дахь жилдээ Эрсдэлийн Форумыг зохион байгуулж байна.

Утас: 72729911

И-мэйл: info@mandal.mn

Хаяг: Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө – 54, Мэрү тауэр

© 2026 All Rights Reserved